ЭЕШ зургаадугаар сарын 16-нд эхэлнэ
2018 оны 4 сарын 12

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гаргажээ. Энэ жил ЭЕШ өгөх шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ тус хуваарийн дагуу бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирэх аж.

Харин ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах юм. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна.

Мөн энэ жилээс Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд тушаал гарган дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 480 болгон нэмэгдүүлсэн.

Өөрөөр хэлбэл элсэлтийн оноо доод тал нь 480 байх бөгөөд түүнээс дээш хэд байхыг их, дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм.

БСШУСЯ, БҮТ, холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү босго оноог нэмэгдүүлж өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.