Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ
2018 оны 4 сарын 16

boroo

Дөрөвдүгээр сард Монгол орны нутгаар цаг агаарын байдал тогтворгүй. Хоног хоорондын температурын хэлбэлзэл зарим өдрүүдэд 10-15 градусаар хэлбэлзэхээр байна. Олон жилийн дунджаар сарын дундаж хэм Хөвсгөл, Алтай, хангай, Хэнтийн нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байх бол бусад нутгаар 3-8 хэмийн дулаан байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна гэж мэдээлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын зарим газраа бага зэрэг бороо, хур тунадас орно. Мөн дөрөвдүгээр сарын 19-нд нийт төвийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

Салхи 16, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-19-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.