Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ
2018 оны 4 сарын 16

Сүүлийн үед Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудтай холбоотой мэдээлэл гарч, талцаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авч энэ сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна.

Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс  үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр холбооны удирдлагуудын маргаан, тэмцлээс үүдэн ийнхүү хаагаад байгаа аж.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.