Дэлхийд нөөцөөрөө 3 дугаарт орох Оюу Толгой ордыг маань хулхи гэрээгээр хямдхан самарч байна
2018 оны 4 сарын 16

Уул шугамандаа Монгол Улсад 45 төрлийн ашигт малтмалын 674 орд байдаг. Эдгээрээс онцгойлон Оюу Толгой ордын нөөц нь 2009 оны долдугаар сарын 1-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 6.45 тэрбум тонн хүдэртэй, 45 сая тонн зэстэй, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдиний нөөцтэй гэж баталсан бол уг нөөц сэжиг бүхий өөрчлөгдөж, 2010 оны гуравдугаар сарын 31-нд ТЭЗҮ-дээ Оюутолгой ордын нөөцийг үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж хоёр ангилан, үр ашигтай нөөцийг: 2,6 тэрбум тонн хүдэр, 25.3 сая тонн зэс, 1028 тонн алт, 81 мянга 600 тонн молибден, 6 мянга 145 тонн мөнгөний нөөцтэй гэж буруулж батлан, улмаар одоо байгаа нөөцийг ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой гэж танилцуулсан байдаг. Энд хамгийн ойр, сайныг нь сорчилж авах гэсэн хардлага байдаг.

  Ашигтай нөөц /баттай хэмжээ/ 2010.04.01:                  зах зээлийн ханш, ($) Нийт үнэлгээ ($)
Алт /кг/ 1,028,000 35,900 36 905 200 000
Мөнгө /тн/ 6,145 572,000 3 514 940 000
Зэс /тн/ 25,300,000 7,830 198 099 000 000
Молибден /тн 81,600 38,000 3 100 800 000
Нийт     241, 619, 940, 000

 Эндээс ОТ ордын нөөц 2010 онд хамгийн багадаа 242 тэрбумаар үнэлэгдсэн нь харагдана. Уг нөөцийг маань самарч эхлээд 1 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Гэтэл 4.4 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтаас өнөөг хүртэл зөвхөн 1 тэрбумыг нь зарцуулж, үүнийгээ хэд дахин нөхсөн үйл ажиллагаа явуулж байна гэсэн хардлага бий.

2017 оны 12 сард тус компани 3.2 тэрбум ам.долларыг уг ордын нөөцийг барьцаалж зээлж авчаад бүрэн зарцуулаагүй байна. Ийм учраас 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа нөхсөн гэж үзээд, УИХ-аас 2009 оны долдугаар сарын 16-нд баталсан 57 дугаар тогтоолд “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэх талаар хөрөнгө оруулагчидтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай” гэж заасныг эргэн харж, гэрээнд монголд ашигтайгаар өөрчлөлтийг оруулах ёстой. Мөн хугацаанд Монголын талын төлөөлөгчид үүнийг мэдээлж байх ёстой үүргээ биелүүлсэнгүй.

Тухайн үед “C.Баярцогт: Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүртэхгүй бол би хариуцлага хүлээнэ.” гэж хэлсэн байдаг. Үүний төлөө монголчууд түүнээс тайлбар авах эрхтэй.

Судлаач: Б. С. Эрдэнэбилэг

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.