АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн авлигачидтай тэмцэнэ
2018 оны 4 сарын 16
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн авлигачидтай тэмцэнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд “Авлигыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” гэсэн сэдэвт хэвлэлийн бага хурлыг хийлээ. Хуралд тус зөвлөлийн дарга Г.Баасан, тус зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо нар тодорхой мэдээлэл өглөө.

Хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо “Монгол Улсын Ерөнхийлөгч 2018- 2019 оныг авлигааас татгалзах, авлигачдыг илчилсэн гэрчийг хамгаалах, авлигын эсрэг байх жил болгон зарласан байгаа. Ерөнхийлөгч зарлиг гаргасан гол шалтгаан нь өнөөдөр Монголд авлига, ашиг сонирхлын зөрчил үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхүйц, аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд хүрч очсон тул анхаарч эхэллээ. Дээрээс нь авлига авсан, өгсөн гэмт этгээдийг илрүүлж илчилсэн хүнд тодорхой хэмжээний урамшуулал олгох хэрэгцээ шаардлага байгааг зарлигтаа дурдсан. Түүнчлэн монголчууд авлигад идэгдсэн, улс эх орны ашгаа нэн тэргүүнд тавьдаггүй, амин хувийн үзлээрээ, ашиг сонирхлын зөрчилтэй байж авлигач занд нэрвэгдэж байгаа нь гамшгийн хэмжээнд хүрлээ. Тиймээс энэ он болон ирэх жилд авлигын эсрэг тэмцэх, бусдыг соён гэгээрүүлэх эсрэг үр бүтээлтэй ажиллаж, нийгмээ эрүүлжүүлэхийн тулд цаашид хийх их ажлын гол индэр нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл байх болно. Мөн олон нийттэйгээ нийлж авлигачдын эсрэг тэмцэнэ ” гэлээ.

Зөвлөлийн дарга Г.Баасан “Өнөөдрөөс эхлээд Олон нийтийн зөвлөл маань зарлигыг хэрэгжүүлэхийн тулд авлигыг таслан зогсоох ард түмний индэр болж тэднийг хошуучилж ажиллахаа ард түмэнд мэдэгдэж байна. Мөн авлигачдын таслах зогсоохын гол индрийг бусдад хувийн болон улстөрийн өш хонзонгоор атгаг санаагаар  ашиглуулахгүй гэдгийг анхааруулж байна. Мөн бид зарчим барьж ажиллана. Төрийн ажлын зарчмыг хатуу баримтална. Тиймээс энэ он бол ирэх жилүүдэд авлигын хэргийг илрүүлэхэд орон даяар, сайн дурын бүлгэмүүд байгуулж хамтарч ажиллах уриалж байна. Бид авлигын шинжтэй ирсэн мэдээллийг цаг ямагт олон нийтэд мэдээлж байна. Аль аймаг, сумынхан хамгийн их авлига авдаг талаар үргэлжилж мэдээлнэ. Цаашид Монгол Улс авлигагүй шударга нийгмийг байгуулах ёстой. Түүнчлэн өнөөдөр АТГ-т шаардлага хүргүүлнэ. Учир нь биднийг камердаж байгаа камераа 3 хоногийн дотор авахыг шаардаж байна ” гэв.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.