Дугаарын хязгаарлалтыг хуучин хэвээр нь үлдээхээр боллоо
2018 оны 4 сарын 16

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулсан нь өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 13-ны дууссан юм. Тэгвэл, Албаны эх сурвалжийн мэдээлснээр, иргэдээс авсан санал асуулгаар олонх нь дэмжээгүй тул дугаарын хязгаарлалтыг хуучин хэвээр нь үлдээхээр болжээ.

Тодруулбал, даваа гарагт 1,6 төгссөн, мягмар гарагт 2,7 төгссөн,  лхагва гарагт 3,8 төгссөн, пүрэв гарагт 4,9 төгссөн, баасан гарагт 5, 0 – оор төгссөн тээврийн хэрэгсэлүүд зуны бүсчлэлийн дотор хөдөлгөөнд оролцохгүй юм. Харин бямба, ням гарагт бүх машин оролцоно.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.