“Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Орхон аймагт эхэллээ
2018 оны 4 сарын 18

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тэй хамтран “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг Орхон аймагт энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулганд 21 аймгийн 170 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцож байна. Орон нутгийн сэтгүүлчдийн форумын албан ёсны үйл ажиллагааг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлж нээлээ. Форумаар Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал, сэтгүүлчдийн ур чадвар, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.

МСНЭ-ийн 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөнд 23 салбар зөвлөлийг чадавхжуулах, сэтгүүлчдийн дунд дотоод болон гадаадад сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эвлүүлэгч, зураглаач, график дизайны сургалтуудыг зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг орон нутгийн сэтгүүлчид рүү хандсан олон бүтээлч ажлууд тусгасан байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс форумын өмнө 21 аймагт айлчлал хийж тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг тодруулж, хэрхэн шийдэх арга замын талаар сэтгүүлчидтэй санал солилцож, зөвлөлдсөн юм. Түүнийг нэг нь эвлүүлэгч, зураглаач, график дизайны төрөлжсөн мэргэжлийн сургалтыг “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-д оролцогсдыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Сэтгүүлчдийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага өөрөө санхүүгийн эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Харамсалтай нь орон нутгийн аль ч хэвлэл мэдээллийн байгууллага орлогоороо үйл ажиллагааны зардлаа даан ажиллахад хүнд нөхцөл байдалд ирээд байна. Тиймээс гадны төсөл хөтөлбөрүүдийг монгол улсад цаашлаад орон нутаг хэвлэл мэдээллийн байгууллага, хамтран, эсвэл дангаараа хэрэгжүүлж санхүүгийн эх үүсвэрээ зөвхөн дотоодоосоо биш гаднаас шийдэх боломжтой. Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид төсөл бичиж, боловсруулж сурах шаардлагатай”-г зохион байгуулагчид онцолж байна.

Албан ёсны судалгаагаар 2016 оны эцсийн байдлаар аймаг, орон нутагт нийт 113 хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байна. Түүнээс 63 телевиз, 24 сонин, 26 радио орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Орон нутгийн сэтгүүлчид өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэнтэй зангиагүй уулзалт хийнэ. Форумын төгсгөлд маргааш МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, аймгийн Салбар зөвлөлийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна. Форумын үйл ажиллагаа Орхон аймгийн Сэлэнгэ амралтын баазад болж байна.

2 thoughts on ““Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Орхон аймагт эхэллээ

  1. KevinNer

    buy cheap viagra online canadian pharmacy orlistat where to buy in uk buy pure codeine pills cost of finasteride tablets in india buy endep online legit places to buy xanax Your data is hosted on the cloud, available when you need it, through any browser or media player…instantly. The book also covers the operation of mechanical, electric, and hydraulic benders. Were they in bad faith? The book came in completely new it was still wrapped and such a good price 🙂 definitely worth buying!!! We have to get a better handle on theseexcess assets and dispose of them more quickly and rapidly andwe are working hard to do it. Furthermore, there is an implicit invitation in the parable. Sewage disposalIn many parts of the world, sewage flows untreated, or under-treated, into the ocean. Apply what has been learned about the past. He is alleged by another cyclist competing with in the CoreStates Road Race to have bribed that cyclist so that he would not compete with Armstrong for the win. The stories can be read independently, apart from each other.

Хариулт үлдээх

Your email address will not be published.