Монголбанк арилжааны банкуудын чанаргүй зээлийг худалдаж авна гэсэн шийдвэр гараагүй
2018 оны 4 сарын 26

2018-04-26-Эдийн засаг

Монголбанкнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сард гарсан гол гол бодлогын шинжтэй шийдвэр арга хэмжээний талаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжин, мөнгөний бодлогын газрын дарга Б. Баярдаваа,хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн нар тайлбар хийсэн юм.

Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох лавлагаанд зарим иргэний мэдээллийг тусгахгүй байхаар тодорхойлжээ. Учир нь 2018 оны нэгдүгээр сараас өмнө зээл төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээш хугацааны хэтрэлттэй бол монгол банкнаас лавлагаанд тусгахгүй болгож хэвийн ангилалд шилжүүлсэн гэнэ.

IMG_9742 Монголбанк арилжааны банкуудын чанаргүй зээлийг худалдаж авна гэсэн шийдвэр гараагүй

Ипотекийн зээлийн асуудлаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжинтэй ярилцлаа.

-Чанаргүй зээлийг Монголбанк худалдаж авна гэсэн үү?

-Монголбанк арилжааны банкуудын чанаргүй зээлүүдийг худалдаж авна гэсэн шийдвэр гараагүй.Харин актив удирдлагын компанитай хамтарч тодорхой хуулийн төсөл дээр Засгийн газартай  хамтран ажлаад ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа.

-Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан уу?

-2016 оны төсөв өргөн барьж байх үеэр нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувьд хүрсэн байсан. Одоогийн байдлаар бидний тооцоолж байгаагаар ЗГ-ын нийт өрийн хэмжээ 2017 онд ДНБ-ний 78 хувиар буурсан. Энэ нь нэг талаасаа ЗГ-ын төсвийн алдагдлын хэмжээ буурсан. Мөн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор татварын орлого бүрдүүлэлт сайн байгаа.

Нөгөө талд төсвийн зардал бас хэмнэлттэй байна. Олон улсын валютын сантай тохирсон төсвийн орлого, зарлага алдагдлын параметрүүд тоо нь зорилтууд хангагдаад явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор өрийн хэмжээ буурч ирсэн. Энэ онд 70 орчим түвшинд ЗГ-ын өрийн хэмжээ ахиад доошоо бууж ирнэ гэж тооцоолж байна. Харин 2019 онд 67 хувь руу буун гэсэн бодолтой байна. Анх өрийн тухай хууль батлагдаж байхад 40 хувь гэж ярьдаг байсан.

Сүүлд төсвийн орлого буурч зарлага нь нэмэгдээд ирсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дээшээ шат дараатай өсгөөд яваад байсан. Өсгөж явсаар байгаад 90 хувьд хүрсэн. Одоо эргээд бууж ирж байна. Ойрын 2-оос 3 жилдээ 60 хувьд ороод ирэх боломжтой байгаа. Ингэснээр эдийн засгийн тогтворжилт, дарамтууд багасна.

-Засгийн газрын өрийн 2021 оны эргэн төлөлтийг яаж хийх вэ?

-2021 онд томоохон өрийн хэмжээнүүд бол байгаа. Энэ өрийг төлөхөд нэгдүгээрт засгийн газар өөрөө санхүүгийнхээ чадавхийг тэр болтол бий болгосон байх ёстой. Хүүгийн нөөцийг хуриитлуулчихсан байх ёстой. Энэ их өр эргээд төгрөгөөр биш ам доллараар төлөгдөнө. Ам доллараар төлөгдөх учраас засгийн газар доллараар хэмжих чадавхийг бий болгосон байх хэрэгтэй.

-Эдийн засгийг цааш нь тэлэх үү, үүнд ямар арга хэмжээг авсан бэ?

-Монголбанкны бодлогын арга хэмжээг 2016 оны наймдугаар сард бодлогыг 4,8 тэрбум нэгж хувиар өсгөж байснаас хойш харвал бидний өмнө нүүр тулсан байсан хүндрэл өнөөдөр өөр болсон. Ингэж өөр болохын хэрээр бодлогын арга хэмжээг шат дараатайгаар зохих хэмжээнд мөнгөний бодлогын төлөвийг эзийн засгийг дэмжих байдлаар явж байна. Эдийн засгийг өсгөх тухай асуудал өмнө нь огт байгаагүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийг өсөхийн хэрээр унтарчих гээд байсан асуудал бол байсан. Төсөв талдаа хүнрэлтэй болчихсон байсан. Орлогоосоо хэт давсан зарлагыг санхүүжүүлж яаж тогтвортой байдлаар барих явдал байсан.

Арилжааны банкуудын хувьд зээл олгох боломж хэр байдаг вэ? 

-Арилжааны банкууд зээлийн олгох санхүүгийн чадавх нь хүндрэлтэй болсон. Энэ хүндэрлүүд одоо захаасаа илаашраад явж байна. Засгийн газрын санхүүжилтын дарамт арилж байгаа. Эдийн засгийн гадаад төлбөр тооцоо сайжирсан. Цаг нь тулчихсан байсан өрийн хэмжээг шийдвэрлэж, амьсгаа авах хугацааг сунгасан.

Эдийн засгийн өсөлтийг ирээдүйд хэрхэн сэргээж зээлийн хүүг хэдэн хувьд бууруулах вэ?

-Зээлийн хүү бууруулах эдийн засгийн хороон дээр яригдаж байгаа. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр зээлийн хүүг бууруулах стратекийн барим бичгийг боловсруулж эхний хувилбарыг танилцуулсан. Дараагийн шатанд бодлогын баримт бичиг санхүүгийн тогтвортой бадлын зөвлөл дээр авч хэлэлцэнэ.

-Азийн хөгжлийн банкнаас саяхан өрийн асуудлаар мэдээлэл хийсэн. 2016 онд ДНБ-ний 111 хувьтай тэнцэх өрийн зээл 2017 онд 99,1 хувьтай байна гэсэн мэдээлэл өгч байсан. Энэ нь статистик тоо баримттай зөрөөд байна. 2016,2017,2018 онд гарсан өрийн зээл хоорондоо яагаад  зөрөөд байна вэ. Энэ талаар тайлбарлана уу?

-Эдийн засгийн байгууллагууд төсөл боловсруулж байгаа өөр өөрийн таамаглалт нөхцөлүүдээс хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын төсвийн алдаглдын хэмжээг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх тал дээр Азийн хөгжлийн банкнаас юу гэж гаргаж байгааг. Үүнийг Монголбанк юу гэж харж байна,валютын сан юу гэж харж байгаагаас шалтгаалж байгаа. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт хэр байна. Олон зүйлээс хамаарч өөр өөр өнцгөөс харж байна гэсэн үг. Азийн хөгжлийн банк гүйцэтгэл гаргадаггүй байгууллага шүү дээ. Гүйцэтгэлийг монголбанк, засгийн газраас гаргадаг.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.