С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг энэ долоо хоногт шийднэ
2018 оны 5 сарын 7

Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй хэдэн хэдэн хүнийг Оюутолгой гэрээ, Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэг нарын хүмүүсийг  Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа. Тэднийг  өнгөрсөн сарын 10-нд прокуророос яллагдагчаар татаж, шүүхээс нэг сарын хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэднийг хорих хугацаа энэ долоо хоногт дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг мөн шүүх шийднэ.

Дашрамд сануулахад, Сангийн сайд асан Ц.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн дарга Т.Амаржаргал нарыг дөрөвдүгээр сарын 1-нд баривчлан шалгаж байгаа билээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.