Элэг шилжүүлэн суулгах 48 дахь хагалгаа амжилттай боллоо
2018 оны 5 сарын 7

Улсын нэгдүгээр төв эмнэлэг  он гарснаас хойш дөрөв дэх хагалгаа буюу нийт 48 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа амжилттай хийсэн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын алтан гарт эмч нар БНСУ-ын Асан төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран хагалгааг амжилттай хийжээ. Одоогоор нийт 48 эмчлүүлэгчдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгээд байгаа аж.  48 дахь хагалгаанд орсон өвчтөн дөрвөн настай хүүхэд бөгөөд Ш.Энхтөр даргатай Эх нялхасын хамт олон эмчилгээ, сувилгаанд хамтран ажиллаж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.