Оюутолгой-г шалгах Ажлын хэсгийг Д.Тэрбишдагва ахална
2018 оны 5 сарын 7

 

Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдаж байгаа аж.

Хаалттай хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах асуудлыг хэлэлцэж  Ажлын хэсгийн гишүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал,  Оюутолгойн Ажлын хэсгийн ахлагчаар томилсон Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналаа илэрхийлсэн учир Ажлын хэсгийн дэд ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилохоор тогтсон байна.

Оюутолгойг шалгах  Ажлын хэсгийн гишүүдээр  УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдоод байгаа юм.  Харин  Ажлын хэсгийн дэд дарга Д.Тэрбишдагвын оронд өөр хэн нэг гишүүнийг  шинээр сонгохоор бүлэг дээр ярьж байгаа ажээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.