Эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан жолоочийн эрхийг хаслаа
2018 оны 5 сарын 8

Зам дээр агсарч байгаа залуугийн зураг өчигдөр сошиал сүлжээнд цацагдаж олны дургүйцлийг хүргэв. Тэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан эл үйлдлээ “Эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй” хэмээн тайлбарлажээ. Тэгвэл түүнийг замын  хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж хөдөлгөөнд оролцсон болохыг замын цагдаагийн газраас тогтоож, зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцсон байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.