С.Зоригийг хөнөөлгөсөн захиалагч хэзээ илрэх вэ?
2018 оны 5 сарын 8

“Дуулиан” булан энэ удаа С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн эргэн тойрны үйл явдлаас хөндөж байна.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг тодорхой шатандаа илэрсэн. Энэ бол мэргэжлийн хүний үг. Гүйцэтгэгч тодорхой болсон. Одоо захиалагчийг шалгаж байна. Эндээс л зохиомол хэрэг гэж шалгалтыг зогсоох сонирхол байна гэдгийг прокурор Г.Эрдэнэбат хэллээ. Гэмт хэрэг үйлдсэн, гүйцэтгэгчдийг баривчилжээ. Зохиомол гэж  зөвшөөрөхгүй гэв. Захиалагчийг олоогүй байж гүйцэтгэгчийг шийтгэдэг хэмээн олон хүн итгэдэг. Захиалагч  дараа нь олдох ёстой. Дэлхийн улс орнуудын туршлага бас ийм гэнэ. ОХУ-д Немцовыг хөнөөсөн. 2017 онд гүйцэтгэсэн 10 хүнийг шийтгэсэн. Өдгөө захиалагчийг хааж байна. Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч эндээс л гарах нь. 18 жилийн хугацаанд ажлын хэсэг бүрэн тараагүй, хүн солигдож байсан аж. Хэргийн газрыг эхнээсээ хамгаалалтад сайн аваагүй байсныг Ажлын хэсгийн ахлагч хэллээ.Тэнд 70 гаруй хүн орж гарсан нь ул мөрийг баллахад нөлөөлсөн  гэдгийг олон жил ярьсан. Хачирхалтай зүйл Булганы хурууны хээ олдоогүй аж. Булган угаалгын өрөөндөө хүлээстэй байсан. Өдгөө түүнийг хорьсон уу, үгүй юу гэх асуудал бий. Ямар боловч яллагдагчаар татсан   шүү дээ. Шалгалтын явцад Булган  хэн ч болж болно гэсэн нь хачирхалтай.

Хэргээс нотлох баримт алдагдсан уу?

Г.Эрдэнэбат  хэргийн баримт алдагдаагүй гэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч үнэн хэлж, баримттай ярих байх. Олон хүн нас барсан тухай яриа байсныг харин үгүйсгэлээ. Золгүй байдлаар амиа алдсан хүн бий гэнэ. Иргэдийн дунд аман яриа явсан бололтой. Зоригийн хавтаст 66 хэргээс 71 хуудсыг нь нууцын зэрэглэлд үлдээсэн. Анх 27 хуудастай байсан бол нэмэгдсээр 56  хуудас цаашлаад 60 гарчээ. Тэдгээр хуудас материалуудыг унших боломжгүй гэнэ. Салбарын сайд, УИХ-ын гишүүн  байсан ч танилцах эрхгүй гэжээ. Энд Булганыг хориход эрүү шүүдсэн, Т.Чимгээгийн хашаанд шарил хаясан гээд олон зүйл яригдсан. Энэ бүхнийг хуулийнхан үгүйсгэсэн. Тэдэнд эрүүдэн шүүлт байгаагүй гэж ойлгогдоод байгаа юм. Содномдаржаа, Т.Чимгээ нар тус бүр 17 удаа эмчийн үзлэгт орсон гэжээ. Харин Чимгээгийн хашаанд шарил оруулсныг хүлээн зөвшөөрсөн. Түүний  хамт хэрэг үйлдсэн этгээдүүд айлгах зорилгоор оруулсан байх магадлалтай болсон.Ийм байдлаар хэрэг явсаар шийдэгдсэн аж. Прокурорын ярианаас дүгнэхэд захиалагчийг олоход багагүй хугацаа орж мэдэх бололтой. Булганыг захиалагч уу, зохион байгуулагч уу гэдгийг хуулийнхан маш их  нууцалж буй. Зоригийг  хөнөөсөн газраас хурууны хээ нь олдоогүй хамтран амьдрагч нь эгзэгтэй байдалд тулж байна. Хуулийнхан сэжүүр олсон ч юм бил үү. Тиймээс л Булганыг саатуулжээ. Иймэрхүү таамаг хийхээс аргагүй нөхцөл байдал үүссэн юм.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.