Автомашины худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ
2018 оны 5 сарын 10

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт  зориулалтын бус ил задгай газарт автомашины худалдаа эрхэлж буй 101 газарт хяналт шалгалт явуулж, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах тухай мэдэгдэл шаардлага хүргүүлэн ажиллажээ. Хяналт шалгалтын үеэр аж ахуйн нэгжүүдийн газрын зориулалтыг шалгахад автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшүүлээгүй иргэний ахуйн, орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэх мэт зориулалтын газарт автомашин худалдан борлуулж байсан зөрчлүүд илэрсэн юм. Мэдэгдэл хүргүүлж ажилласны үр дүнд 51 газар зөрчлөө арилгасан байна. Иймд зөрчлөө арилгаагүй 50  аж ахуйн нэгж иргэдэд дахин мэдэгдэл хүргүүлсэн байна.

НМХГ-ын дэд даргын ахалсан ажлын хэсэг зөрчлөө арилгаагүй ил задгай автомашины худалдаа үйлчилгээ эрхэлж буй газруудад гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллалаа. Тус шалгалтын үеэр автомашины зогсоол, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтай газарт автомашины худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд 3 хоногийн хугацаатай газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүллээ. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн ажиллах юм гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.