Д.Лхагважав: Оюутолгойн гэрээ байгуулснаар хөгжлийн нэг шат ахисан
2018 оны 5 сарын 11

“Оюу толгой”-н гэрээ байгуулах үе бол маш хүнд, хямралтай үе.  Гэрээ байгуулах эрхийг УИХ сайд нарт олгосон. Гэрээ байгуулсан нь улс төрийн маш том зориг. Тухайн үеийн хуулиар стратегийн хөрөнгө оруулалт 300 сая ам.доллараас дээш бол УИХ, 100 сая ам.доллараас дээш бол Засгийн газар шийддэг байсан. Энэ гэрээг байгуулсан асуудалд сайд нарыг буруутгаж болохгүй. Гэрээ байгуулахдаа цаана, наана нь буруу юм хийсэн байдаг юм бол тэр нь тусдаа асуудал.  Гэрээ бол улс төрийн шийдвэр. Тэр тусмаа өнөөдөр ашигтай гэдэг нь олон зүйлээр батлагдчихаад байхад.

Дубайн гэрээнд хэн нэг нь буруутай юу?

2013 онд эдийн засаг дахиад л хүндэрсэн. Өмнө нь дөрөв гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт байсан бол тухайн үед хасах 200 болтлоо буурсан. Нэгэнт хөрөнгө оруулалт буурахаар эдийн засаг хямарна. Хөрөнгө оруулалт татахын тулд өмнө нь УИХ шийддэг байсан асуудлыг Засгийн газарт олгосон. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхээ Засгийн газар эдэлсэн. Энэ гэрээ бас л хүнд үед аминд орсон. Улс төрийн шийдвэрийг буруутгахаас өмнө тухайн үеийн нөхцөлийг сайтар судлах хэрэгтэй.С.Баяр “Оюу толгой”-н гэрээг байгуулсан. Энэ бүхний үр дүнд 2009 оны дэлхийн хямралыг бид ажрахгүй давсан. Орчин цагийн түүхэнд манайд тохиолдсон хамгийн хүнд үед Ерөнхий сайд нар тухайн үедээ шаардлагатай улс төрийн зоримог шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ шийдвэрүүдээс Монголд нэг их гай тарьсан шийдвэр байхгүй гэж бодож байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.