Прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ
2018 оны 5 сарын 15

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргажээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ТЕГ-ын дарга Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хорих тавьсан. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болсон. Хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна.

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж шалгаж байгаа билээ.

Н.АНУ

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.