Төр хувийн хэвшил хүчээ нэтгэх  чуулган эхэллээ
2018 оны 5 сарын 21

2018-05-21-Эдийн засаг

“Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын Төрийн ордонд эхэллээ. Чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын төлөөлөл болон хувийн хэвшлийнхэн, 21 аймгийн Засаг дарга оролцож байна.  Чуулганы нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Түүний дараа УИХ-ын дарга М.Энхболд чуулганд оролцогчдод амжилт хүсч, үг хэлсэн юм.

Монгол Улсын боломж ба хөрөнгө оруулалт чиглэлээр Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний тодотгосноор Монгол Улсын Эдийн засгийн стратегийн хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, тэр дундаа бизнес эрхлэгчид, ард иргэдэд очих үр шимийг баталгаажуулахад чиглэсэн эдийн засгийн алсын шинэ хараа, стратеги шаардагдаж байгааг онцоллоо. Тиймээс хөрөнгө оруулагчдын хамгаалалтын баталгааны асуудлыг бэхжүүлэх, хэрэгжилтийг сайжруулах, уул уурхай, олборлох салбарыг түшиглэсэн дотоодын нэмүү өртөг болон сүлжээг нэмэгдүүлэх, олборлолтын бус салбаруудад чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэлээ. Ялангуяа мал аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нь зүйтэй гэв. Мөн Экспортоо нэмэгдүүлэх замаа үр ашгийг эрэлхийлсэн гадаадын шууд хөрөгө оруулалтад хөшүүрэг үзүүлэх, бодлого, дэмжих үйл ажиллагаг өрсөлдөх чадвартай салбарууд, зах зээлүүдэд төвлүүлэн хэрэгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зэрэгт анхаарахыг санууллаа.

Үүний дараа Монгол Улсын хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулах илтгэл тавьсан юм. Илтгэлд,

Монгол Улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд хүрч байгаагүй хэмжээнд хүрч байна. Сүлийн үед Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 6,1 хувьд хүрсэн, төсвийн алдагдал хоёр дахин буурч, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан зэрэг эерэг сайн үр дүн байгаа ч тулгамдсан шийдвэрлэх ёстой ажлууд хүлээгдэж байна. Бид нутаг дэвсгэр, байгалийн баялгаараа дэлхийн эхний 20-т багтдаг, нэг хүнд оногдох газар нутаг, мал сүргийн тоогоор тэргүүлдэг хэрнээ гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Монгол Улс улстөрчдийн буруу бодлогоос болж өрийн дарамтад орсон имй цаг үед бид хүчээ нэгтгэн, хөрш орнуудын эдийн засгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулж, тодорхойлсон. Гурван тулгуурт хөгжлийн бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, сайн засаглал монгол хүн Монголын баялаг гэж үзэн хүн төвтэй нийгмийн бодлогыг тэргүүлэх зэрэглэл болгон 27 зорилтыг дэвшүүлээд байна.

Засаглалын реформын хүрээнд иргэд, баялаг бүтээгчид шударга, хариуцлагатай, тогтвортой бодлогыг хүсч байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулгчдын дунд хийсэн судалгаагаар хөрөнгө оруулалтын шударга бус байдал. Үүнийг засахын тулд Засгийн газар хийхээр ажиллаж байна. Засаглалын чиглэлээр шударга, хариуцлагатай, тогтвортой зарчмыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Улстөр, бизнесийн бүлэглэлээс төрийн албыг ангижруулах, ангид байлгах зэргийг тодотгосон юм. Ингээд салбар хуралдаануудын хуралдаан эхэлж, чуулган үргэлжилж байна.

Х.ИНДРА

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.