Ирэх жилээс 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ
2018 оны 5 сарын 27

“Эрдэнэс таван толгой” компанийн  1072 хувьцаа мэдээллийн төвийн нээлт боллоо.

Энэхүү мэдээллийн төв нээгдсэнээр Иргэд 1072 хувьцааны талаарх мэдээллийг авч  болохоос гадна компанийн үйл ажиллагаа ил тод болж байгаа юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гадаад дотоод өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан байна.

Иймд хувьцаа эзэшигчдэд ногдол ашиг өгөх боломж бүрдсэн аж. Харин 2019 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхлэх юм байна.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.