100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018 оны 5 сарын 23

100 ail

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг судлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд тус орчимд явуулын баг ажиллуулж ил задгай худалдаа эрхлэгчид болон хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоож, газар чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлжээ.

Мөн 100 айлын уулзвараас хойш 32-ын тойргийн уулзвар хүртэлх замын өргөтгөн шинэчилж засварлах гэж байгаа аж. Энэ талаар  НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра хэлэхдээ “Бидний хувьд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 100 айлын уулзвараас хойш 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1,6 км авто замын зураг төслийг одоо байгаа есөн метрийн өргөнийг 14 метр болгон өргөтгөж, хоёр талд нь гурван метр явган хүний болон дугуйн зам барихаар зураг төслийг нь гүйцэтгэж байна. Зургийн ажил энэ долоо хоногт бэлэн болно, гагцхүү замын ажил эхлэхэд трасст орсон газар доорх шугам сүлжээний асуудлыг шийдэх шаардлага тулгарч байна” гэжээ.

Н.АНУ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.