Хорт хавдартай сувилагчид туслах хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ
2018 оны 5 сарын 23

havdarСүхбаатарын талбайд 09:00-12:30 цагийн хооронд Цалин нэмүүлэхийн төлөөх ажил хаялтын өмнөх суулт үргэлжлэв. Энэхүү суултад оролцож буй, цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо мэдэгдсэн сувилагч Ж.Уранчимэгт туслах хандивын тоглолтыг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, НЭМГ-тай хамтран зохион байгуулахаар болжээ.

Ж.Уранчимэг нь 14 жил хавдрын сувилагчаар ажилласан бөгөөд цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ганц сувилагч аж. Иймд эрүүл мэндийн салбарынхан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээнд зориулсан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг “Ub palace”-ийн концертын танхимд энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулах болсноо зарлав.

Сувилагч Ж.Уранчимэгт сэтгэлийн хандив өгөхийг хүсвэл 5046159766 /Хаан банк-Уранчимэг/ дансанд хандив өргөж болох юм байна.

Н.БОЛОР

Хариулт үлдээх

Your email address will not be published.