Бид дэмжиж байна. Та бүхэн бас дэмжээрэй. Сайн үйлс дэлгэрэх болтугай
2018 оны 5 сарын 23

Ж.Уранчимэг нь 14 жил хавдрын сувилагчаар ажилласан бөгөөд цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ганц сувилагч аж.

Иймд эрүүл мэндийн салбарынхан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээнд зориулсан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг “Ub palace”-ийн концертын танхимд энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулах болсноо зарлалаа.

Цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо мэдэгдсэн сувилагч Ж.Уранчимэгт туслах хандивын тоглолтыг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, НЭМГ-тай хамтран зохион байгуулахаар болжээ.

Та бүхнийг гурван хүүхдийн эх,  сувилагч Ж.Уранчимэгт  5046159766 /Хаан банк-Уранчимэг/ дансанд хандив өргөхийг уриалж байна.

Дэм дэмэндээ дээш эрчиндээ бид дэмжиж байна.
Та бүхэн бас дэмжээрэй.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монголын Сошиал Медиа хөгжүүлэгчдийн Холбоо

Хариулт үлдээх

Your email address will not be published.