Ким Жон Ун Трамптай уулзах дургүй байна
2018 оны 5 сарын 24

  АНУ болон Хойд Солонгосын удирдагч нар ирэх сарын 12-нд Сингапурт уулзана гэж тов зарласан билээ. Гэхдээ Америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтаас болж Ким Жон Ун Трамптай хийх дээд хэмжээний уулзалтаа цуцлах хүсэлт гаргасан талаар Цагаан ордон мэдээлж байсан юм. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр “Дээд хэмжээний уулзалт болох эсэх нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унаас шалтгаална” гэж мэдэгджээ. Тэрбээр Конгрессын хуралдааны үеэр АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Майк Помпео Хойд Солонгост хийсэн айлчлалынхаа талаар “Ким Жон Ун ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, эдийн засгаа сэргээхийн тулд стратегийн шинэчлэл хийх хэрэгтэй гэдгээ сайн мэдэж байгаа. Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзвал бид эдийн засгийн тусламж үзүүлнэ гэдгээ хэлсэн” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалт хойшлогдох төлөвтэй байгааг уржигдар хэлж байсан юм.

О.Саша

Хариулт үлдээх

Your email address will not be published.