НМХГ: Импортын шатахууныг нэмэлт бүтээгдэхүүнээр чанаржуулдаг
2018 оны 5 сарын 24

Манай улсын хувьд шатахуун стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Өөрөө газрын тос боловсруулах үйлдвэргүй учраас гадаадын улс орноос 100 хувь хараат байдаг. Шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсч, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Шатахууны үнэ буурлаа ч дагаж өссөн бүтээгдэхүүний үнэ хэвээр үлддэг нь арД түмний эгдүүцлийг төрүүлдэг болоод уджээ. Засгийн газраас импортлогчидтой хэлэлцээр хийж татвар тэглэх, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, нөхөн олговор өгөх зэргээр аргацаасаар ирсэн. Гэвч шатахууны үнэ эмзэг сэдэв хэвээр. У.Хүрэлсүхийн Засгийн газрын том зорилтуудын нэг нь Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах юм.

БНЭУ-ын хөнгөлөлттэй нэг тэрбум америк доллараар үйлдвэр барина. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт. Техник эдийн засгийн үндэслэл бэлэн  болсон. Үйлдвэр байгуулах Төрийн өмчит компани байгуулагдсан. 2020 он гэхэд Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоо манай улсын шатахууны 98 хувийг ОХУ хангаж байгаа.

Шатахууны хараат байдал дээр хуурамч шатахуун “үйлдвэрлэж байна” байна гэсэн мэдээлэлийг “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос албан бус мэдээлэл хийж  нийгэмд бухимдал үүсгэсэн.

Энэ талаар албаны хүний мэдээллийг хүргэж байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: “Манай улсад импортоор орж ирдэг шатахуун хуурамч биш. Нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж импортоор шатахуун оруулж ирдэг. Импортын шатахуун тухайн улсын гарал үүсэл, шинжилгээний бичиг, сертификаттай ирдэг. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан компаниуд тухайн шатахуун дээр чанаржуулагч буюу актон нэмэх асуудал яригдаж байгаа. Дизель түлшинд керосин, бензин дээр нафта гэх шингэнийг нэмдэг” гэв.

Энэ нь А80  дээр нафта нэмээд АИ92 болгодог гэсэн үг бололтой. Энэ стандарт бол олон улсын стандартад байдаг зүйл аж. Тиймээс шатахуун түгээх станцуудаар шахаж байгаа дизель түлш, авто бензин бүгд 92-оос дээш стандарттай байдаг гэсэн тайлбар өгч байна.  Олон Улсын жишигт энэхүү актон нэмэх асуудал 1990-ээд оны үеэс гарсан.

Төрийн холбогдох байгууллагаас улсын хэмжээнд хуурамч шатахуун үйлдвэрлээгүй гэсэн байр суурийг ийнхүү илэрхийлж байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.