Хаврын тариалалт 60 хувьтай байна
2018 оны 6 сарын 9

backdrop of ripening ears yellow wheat field on sunset

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

Тавдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 293.9 мянган га-д үр тариа, 9.0 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 26.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.9 мянган га-д тариалалт хийжээ. Ингэснээр үр тарианы тариалалт 71.9 хувь, төмс 58.1 хувь, хүнсний ногоо 41.8 хувь, тосны ургамал 62.6 хувь буюу хаврын тариалалт 60 хувьтай явагдаж байгаа юм байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.