Амаржаад удаагүй эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа алджээ
2018 оны 6 сарын 5

Энэ сарын 1-нд буюу Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр төрөөд удаагүй эх амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-д эрүүл саруул амаржсан эх эмнэлгийн цонхоор унаж амиа хорлосон байна.

Талийгаач бүсгүй 27 настай бөгөөд тавдугаар сарын 26-нд төрсөн байна. Эмнэлэгт 4-5 хонож байсан бөгөөд сахиуртай байсан аж. Гэвч тус өдөр сахиур нь түүнийг ийм үйлдэл хийснийг ч мэдээгүй, унтаж байжээ. Одоогийн байдлаар ар гэрийн ямар нэг дарамт шахалт байхгүй, хүүхэд нь эрүүл саруул төрсөн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс уг эмэгтэйн амиа хорлосон шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж эхэлжээ.

Харин энэ талаар ЭХЭМҮТ-ийн албаны эх сурвалж “Тийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ эмнэлгийн зүгээс ямар ч зүйл мэдэхгүй байна. Тухайн үед сахиураас нь гадна эмч нар ч юу ч мэдээгүй. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас бидэнд мэдэх зүйл байхгүй” гэсэн хариулт өгчээ.

Н.АНУ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.