Монголын хамгийн баян прокурорт хууль үйлчилдэггүй гэж үү?
2018 оны 6 сарын 12

– Нийтийн эрх ашигийг зөрчиж буй нэг прокурорын эрх ашиг –

Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Пүрэвжавын Эрдэнэбат гэгчийн эзэмшдэг, Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд орших барилга явган хүний зам дээр барьсан байшингийн талаар иргэд удаа дараа гомдол гаргасан төдийгүй Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газар болон холбогдох байгууллагууд холбогдох шийдвэр гаргаж барилга эзэмшигчид шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хууль хэрэгжихгүй байсаар байна.

Үүнтэй холбоотой үүсээд байгаа өөр нэг асуудал нь энэхүү барилга доогуур цэвэр усны шугам байрладаг юм байна. Ийм газар барилга барих битгий хэл өмчлөх ёсгүй байдаг бөгөөд барилга барьвал ус дамжуулах хоолой гэмтэх, ачааллаа даахгүй болох, задрах аюултай байдаг байна. Гэвч мэргэжлийн байгууллагуудын шаардлага, албан тоотыг үл ойшоосоор явган хүний газраас хумсалсан энэ асуудал шийдэгдэхгүй байсаар 10 жилийн нүүрийг үзээд байгаа юм.

 

Хууль үйлчилдэггүй прокурор Пүрэвжавын Эрдэнэбат гэгч хэн бэ?

4.5 ТЭРБУМААР үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 1000 хүүхдийн 4 цэцэрлэг шиг гэсэн үг

 

Хууль үйлчилдэггүй прокурор Пүрэвжавын Эрдэнэбат гэгч хэн бэ?

4.5 ТЭРБУМААР үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 1000 хүүхдийн 4 цэцэрлэг шиг гэсэн үг

164 САЯ төгрөгний 5 авто машин

173 САЯ төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй.

182 САЯ төгрөгний хадгаламжтай.

4 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ гэж мэдүүлснийг та хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.

Хариулт үлдээх

Your email address will not be published.