“Оюутолгой”-н орлогыг Монголын банкаар дамжуулах хуулийн төсөл боловсруулжээ
2018 оны 6 сарын 6

“Оюутолгой”-н гэрээний төлбөрийг Монголын банкаар дамжуулдаггүй нь шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл энэ асуудлыг зохицуулах хуулийн төслийг Монголбанкин дээр боловсруулсан байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны хурал дээр энэ тухай мэдээлсэн. Тэрбээр “Оюутолгойтой үүнийг ярилцсан байгаа” гэсэн.

Мөн өнөөдөр Монголбанкин дээр болсон Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр тус банкны  нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс энэ талаар тодрууллаа:

-“Стратегийн ач холбогдолтой,  их хэмжээний орлого оруулдаг аж ахуйн нэгжүүдийн орлогыг Монголын банкаар дамжуулъя гэсэн асуудлыг өчигдөр болсон Эдийн засгийн байнгийн хорооны хурал дээр ярьсан.

Монголын банкаар дамжуулахаар гараад байгаа нэг асуудал нь тэдгээр аж ахуйн нэгжүүд, “Рио Тинто” ч гэсэн манай банкуудыг эрсдэлтэй гэж хараад байгаа.

Ийм нөхцөлд Монголын банкаар дамжуулахаар Төв банк, Засгийн газраас тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзээд бид энэ төслийг боловсруулан парламентаар дамжуулахаар УИХ-ын гишүүнд хүргүүлээд байна” гэлээ.

Х.ТЭРГЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.