АСЕМ-аас төрсөн тэрбумтнууд
2018 оны 6 сарын 12

Ц.Элбэгдоржийг од болгох АСЕМ Монголд зохиогдох үед энэ хүмүүс бүгд Ц.Элбэгдоржийн доор ажиллаж байсан. АСЕМ-аас эдгээр хүмүүс нийт 300 тэрбум төгрөг идэж шамшигдуулсан. Одоо бүгд элчин сайдаар ажиллаж байгаа. Тэдний идсэн мөнгийг Монголын ард түмэн төлнө. Тэд шагналын суудалдаа тухтайхан сууна. 300 тэрбум төгрөгөөр хэдэн эмчийн цалинг нэмж, хэдэн багшийг байранд оруулж болох вэ?  Хэдэн хүүхдэд хэдэн жилээр хүүхдийн мөнгө өгч болох вэ? Хэдэн хөгшин тэтгэврээ нэмүүлэх боломжтой вэ?

300 цэцэрлэг, 100 сургууль барих мөнгийг энэ хэдхэн хүн хуваагаад идчихсэн.  Ганцхан жишээ хэлэхэд гадны 55 төлөөлөгчид 330 сая төгрөгөөр гарын бэлэг авсан байдаг. Энэ одоо юу гэсэн үг вэ?

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр төрөөс төрсөн тэрбумтнуудыг эргүүлэн татаж АТГ-д шалгуулж шударга үнэнийг олж өгнө үү.  С.Баяр, М.Энхсайханыг элчин сайдаас нь татаж болсон юм. Энэ новшнуудыг эргүүлэн татаад шалгаач!!! 300 тэрбумын өр төлж буй Монгол хүн та нэгийг бодоорой.

Хариулт үлдээх

Your email address will not be published.