Хоёрдугаар эмнэлгийг хорихийн эмнэлэг болговол яасан юм бэ?
2018 оны 6 сарын 7

Сайд нарын 2-р эмнэлэг сүүлийн үед “албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон” хэрэгт унан хоригдож байгаа хоригдлуудаар дүүрэх нь бололтой. Одоогоос 10 хоногийн өмнө хоригдож байсан С.Баярын биеийн байдал муудан 2-р эмнэлэгт өдгөө эмчлүүлж байгаа бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, мөн л 2-р эмнэлэгт “заларлаа”.

Хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй 2 хоригдогчийн биеийн байдал тийм ч сайнгүй байгаа гэсэн. Ямартаа ч тус эмнэлгийн захирал н.Баясгалан “Өвчний оношыг хэлэх боломжгүй. Өвчтөний нууц” гэж мэдээллээ. Зарим эх сурвалжын мэдээлсэнээр бол Ч.Сайханбилэг “шулуун гэдэс”-ний хагалгаанд орох болсон сурагтай.

Ямартаа ч 3 хоногийн дараа 2 сайдын үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүх хурлаар шийдэгдэх ба биеийн эрүүл мэндийн байдал муу гэдэг шалтгаанаар үргэлжлүүлэн хорихоос татгалзаж магадгүй л юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.