Эмэгтэй гишүүд Д.Мурат, Д.Гантулга нарын асуудалд Ерөнхийлөгчөөр хориг тавиулна
2018 оны 6 сарын 11

Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат  нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэний дагуу өнгөрсөн баасан гараг хоёр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гурван байнгын хорооны хуралдаанаар орж, УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцж шийдвэрээ гаргасан. УИХ-ын чуулганаар дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж “авч” үлдсэн.

Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд байнгын хороодын хуралдааны дараа уг асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Энэхүү мэдээллээр УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Мурат, Д.Гантулга нарыг өөрсдөө УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрт Ерөхийлөгчийн хориг тавиулах тухай яригдаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар Ерөнхийлөгчөөр хориг тавиулах албан бичгээ хүргүүлэх юм байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.