Д.Трамп Сингапурын ерөнхий сайдтай уулзжээ
2018 оны 6 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай уулзжээ.

Уулзалттай холбоотой нарийн тодорхой асуудлуудын талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Талууд ч уулзалтын дараа хэвлэлийхэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хамтдаа зураг татуулан, гар барилцаад өнгөрчээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Унтай хийх уулзалт нь амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Д.Трамп Сингапурын ерөнхий сайдтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

6 дугаар сарын 10-нд болон 11-нд Д.Трамп болон Ким Жөн Ун нартай тусдаа уулзалт хийх тухайгаа Сингапурын гадаад хэргийн сайд Ли Сяньлун өмнө нь мэдэгдсэн юм. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай тэрбээр өчигдөр уулзсан билээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.