Хэнтийн тойрогт горилогчид хэн бэ
2018 оны 6 сарын 15

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэхэд 45 гишүүн оролцож,  75 хувь нь дэмжсэнээр  УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн.

Тэрбээр, Өнөөдөр би УИХ-ын гишүүн биш Монгол улсын иргэн боллоо. Тийм учраас ямар нэгэн эрх мэдлийн нөлөөлөлгүйгээр үүссэн нөхцөл байдлыг үнэнээр шийдүүлэхийн төлөө явж, нэр төрөө сэргээхээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх болсонтой  зэрэгцээд улстөрчид, улс төрийн намууд хөдөлгөөнд орж эхэллээ. Ер нь Хэнтийд нөхөн сонгууль явагдах талаарх яриа Д.Гантулгыг хэрэг холбогдсон асуудал сөхөгдөнгүүт эхэлсэн. Зарим горилогчид Хэнтийд очиж, иргэд сонгогчидтой уулзалт хийн, орон нутагт ажиллаж, иргэдийн амьжиргааг судлан, саналыг сонсох нэрийдлээр намаа болоод өөрсдийгөө ухуулах ажиллагааг өнгөрсөн зун, намар явуулаад эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна.

Эдүгээ нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн таамаглал ч хөвөрч байна. Парламентад үнэмлэхүй олонхи   МАН нэг гишүүнээ чөлөөлснөөр, нөхөн сонгуулиар нэг суудлаа нөхөж чадах уу гэдэг асуулт эрх баригчдын толгойны өвчин болоод байгаа. Тэр дундаа эрх баригч хүчний удирдагч У.Хүрэлсүх  парламентын гадна байгаа. Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалдаа бат зогсохын тулд түүнийг өөрийн тойрогтоо дахин нэр дэвшинэ байх гэсэн таамаг байсан боловч тэрээр “Би хангалттай давхар дээлтэй, дахин нэр дэвшихгүй” гэдгээ илэрхийлсэн гэсэн албан бус мэдээлэл цацагдах болсон. Түүнийг нэр дэвшихгүй сургаар одоогийн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвших магадлалтай хүнээр нэрлэж эхэлсэн. Гэхдээ Н.Ганбямба ч бас  аймгийн намынхандаа би нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн байна.

Улс төрийн хүрээнд Хэнтий аймагт нэр дэвших боломжтой дараагийн хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн хавраас хойш 42-р тойргийг услах болсныг нутгийнхан гэрчилж буй. Тэрбээр өөрөө нэр дэвшихгүй байлаа гэхэд намынхаа дэд дарга С.Ганбаатарыг ч сойх боломжтойг тус намын генсек онцолжээ.  Гэхдээ Н.Энхбаяр энэ боломжийг алдахгүй өөрөө орж ирэх болов уу гэсэн таамаг бий . Тиймдээ ч УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хүчингийн” хэрэгт нэр холбогдсон цагаас эхлэн Хэнтий аймгаар ойр ойрхон зочилж,  хүүхэд, хөгшдийг тойглосоор ирсэн. Хэрэв ямар нэг тохиолдол эсвэл шалтгаанаар УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхгүй бол С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх боломжтой. Түүний хувьд 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чамгүй амжилт гаргасан.

Сөрөг хүчин АН-ын хувьд Хэнтий аймагт хэнийг сойх нь одоогоор бүрхэг байгаа. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр гарч байгаа ч энэ нь тийм ч баттай таамаглал биш. Өмнө нь Хэнтий аймгаас Д.Гарамгайбаатар сонгогдож байсан.

Тус аймагт нэр дэвшүүлэх эрхэм одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс ч тодорч магадгүй. Тэгээд ч сөрөг хүчний 9 гишүүнээс  нэгнийх нь суудал ганхаж, Д.Муратын хувьд Д.Гантулгын араас явах  магадлал өндөр байгаа юм.

Нөхөн сонгуулийн сургаар ийнхүү горилогчдын нэрс тодорч, бэлтгэлээ базааж эхэлжээ.

Х.ИНДРА

 

 

Сөрөг хүчин АН-ын хувьд Хэнтий аймагт хэнийг сойх нь одоогоор бүрхэг байгаа. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр гарч байгаа ч энэ нь тийм ч баттай таамаглал биш. Өмнө нь Хэнтий аймгаас Д.Гарамгайбаатар нар сонгогдож байсан. Гэхдээ энэ удаад УИХ дахь 9 суудлаа нэмж хоёр оронтой тоонд авчрах “баталгаа”-тай нэгнийг нэр дэвшүүлэх нь үү, улс төрийн тохироогоор илгээх үү гэдэг тус намыг дотоод асуудал. Тус аймагт нэр дэвшүүлэх эрхэм одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс ч тодорч магадгүй. Тэгээд ч сөрөг хүчний 9 гишүүнээс  нэгнийх нь суудал ганхаж, Д.Муратын хувьд Д.Гантулгын араас явах  магадлал өндөр байгаа юм.

 

Нөхөн сонгуульд МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өрсөлдөх гэх таамаглал аль өнгөрсөн жил гарч байлаа. Энэ удаад ч түүнийг өрсөлдөх нь баттай гэж ойрын эх сурвалжууд нь ярьж байна лээ. Тэрбээр тээр жил 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдаад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгогддож байсан  Чингэлтэйн УИХ-ын сонгуулийн нөхөн сонгуульд нэр дэвших гээд намынхнаасаа дэмжлэг авч чадаагүй юм.Түүнээс хойш сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх эрх нь хуулиа хориотой байсан бөгөөд саяхнаас нээгдсэн.

 

Ийнхүү УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймаг  энэ зун, намрын улс төрийн халуун цэг байх нь.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.