МАН-ын бүлэг Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжжээ
2018 оны 6 сарын 12

УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.  Мөн тэрбээр энэ талаар мэдээлэл хийсэн. Улмаар түүний энэхүү хүсэлтийг МАН-ын бүлэг хаалттай хуралдаж хэлэлцлээ. Улмаар түүний хүсэлтийг өчигдөр орой МАН-ын бүлэг хаалттай хуралдаж хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг олонхи нь  дэмжсэн байна. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. Дараа нь  Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх журмаар явна.

Дашрамд дуулгахад түүний гаргасан хүсэлтийг хуулийн дагуу 48 цагийн дотор хэлэлцэх учиртай. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг маргааш үдээс өмнө хэлэлцэж дуусгах юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.