Дотуур байрны хүүхдүүдийн “ЗУСЛАН” цугларалт боллоо
2018 оны 6 сарын 13

 

Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Норвегийн Тусламжийн Байгууллагатай хамтран Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдүүдийн зуны зуслан цугларалтыг Ховд аймгийн Дуут сумын Нэвт амралтын газарт зохион байгууллаа.

Зуслан цугларалтанд Ховд амйгийн 15 сумын 60 гаруй хүүхэд оролцож 3 өдрийн сургалтаар хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, оролцоо гэж юу вэ, чөлөөт цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрөөх вэ, харилцаа хандлага, цахим орчны хор нөлөө, үерхэл нөхөрлөлийн харилцаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ялгаатай байдал болон үе тэнгийнхний дарамт дээрэлхэлт сэдвээр оролцооны аргаар шинэ шинэ мэдлэг мэдээлэл авч, харилцан бие биенээсээ суралцаж, тэргүүн туршлагаа солилцлоо.

Хариулт үлдээх

Your email address will not be published.