Дэлхийн Топ Их Сургуулиуд дэргэдээ эмнэлэгтэй байдаг
2018 оны 6 сарын 13

 Дэлхийн топ их сургуулиудын дэргэдэх эмнэлэгт мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай дотоод, гадаадын эмч, мэргэжилтнүүд ажиллаж орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм. Тус эмнэлэг нь дотор, ерөнхий болон хавдар, гэмтлийн мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, зэрэг нарийн мэргэжлийн хамгийн зайлшгүй шаардлагатай гэсэн 20 орчим эмчилгээний чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх 200-500 ортой, амбулаториор өдөрт 1000 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай байх юм. Дэлхийн топ их сургуулиудын эмнэлэг нь техник технологи хөгжсөн өнөөгийн нийгэмд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүн төрөлхтөний хэрэгцээнд тохирсон байдлаараа улам боловсронгуй хөгжиж олон улсын стандарт тогтон одоогийн түвшинд буюу Дэлхийн томоохон Их Сургуулиуд дэргэдээ эмнэлэгтэй бүтээн байгуулалтыг стандартчилан гүйцэтгэж, гамшиг ослын үед түргэн шуурхай үйлчлэх нисдэг тэрэгний буух талбай, инноваци технологийн төв/ судалгаа шинжилгээний хүрээлэнтэй/, оюутны дадлагажигч баазтай, ажлын байртай цогцоор нь шийдэж өгснөөр онцгой ач холбогдолтой байх юм. Дашрамд дуулгахад 2017 оны байдлаар дэлхийн топ эмнэлэгтэй 10 их сургууль ийнхүү эрэмбэлэгджээ:

  1. Харвардын их сургууль
  2. Кембрижийн их сургууль, Их Британи
  3. Иелийн их сургууль, АНУ
  4. UCL (University College London)
  5. Империал коллеж, Лондон
  6. Оксфордын их сургууль, Их Британи
  7. Чикагогийн их сургууль, АНУ
  8. Принстон их сургууль, АНУ
  9. Массачусеттсын Технологийн институт, АНУ (MIT)
  10. Калифорнийн Технологийн институт (caltech)

Хариулт үлдээх

Your email address will not be published.