ТББХ-ны хурлаар Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
2018 оны 6 сарын 13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг90,9 хувийн саналаар дэмжлээ. Тодруулбал өглөө 10:00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс түр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд дэмжлээ.

Хуралдааны үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Тодруулбал, маргаашийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан. Энэ дагуу намын бүлэг нь хуралдаж шийдвэрээ гаргасны дараагаар ийнхүү холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.