Прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хилийн хориг тавих санал хүргүүлжээ
2018 оны 6 сарын 13

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын шүүх хурал өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарсан байна. Шүүх хура үдээс хойш 16:00 цагт  болох юм байна. Нийслэлийн Прокурорын зүгээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналаа шүүхэд өчигдөр  хүргүүлсэн байна.

Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сар цагдан хорих шийдвэр гаргаж байсан билээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.