2 настай хүүг дааганы эмээлтэй хүлж уралдуулсан этгээдэд хариуцлага ногдуулжээ
2018 оны 6 сарын 18

Хоёр настай хүүхдийг дааганы нуруун дээр хүлж баглаж, уралдуулсан гэх зураг  олон нийтийн сувгаар шуугиан тарьж шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Б зээ хүүгийнхээ үсний найранд зориулан хурдан дааганы уралдаан зохион байгуулсан байна. Тус  уралдаанд 23 даага уралдахаар бүртгүүлсэн гэнэ.

Гэтэл тус сумын малчин Б нь өөрийн 2 нас хоёр сартай хүүгээ даага унуулан гараанаас гаргасан байна.  Хүүг дааганы эмээлэнд хүлж уралдуулсан байжээ. Энэхүү уралдаан нь нэгд,хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Аймгийг засаг даргын захирамжийг, хоёрдугаарт, Хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болжээ. 

Түүний энэхүү үйлдэл нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн энэхүү үйлдэлд нь хариуцлага тооцсон байна. Тухайлбал, тус аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас Цагдаагийн газартай хамтран энэхүү хэргийг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар “Эрүүл мэнд амь насанд аюултай тоглоом наадгайд хүүхэд оролцуулсан” гэсэн үндэслэлээр хүүгийн эцэгт, мөн захирамж зөрчин морь уралдуулсан алдарт уяачид тус тус арга хэмжээ авсан байна. 

Хурдан морины унаач хүүхдүүд  тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж байгаа талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох мэргэжилтнүүд байнга онцолж ярьдаг.  Гэтэл өнөөдөр томчуудын зугаа цэнгэлийн хохирогч нь хүүхдүүд болж байгааг энэ үйлдлээс харж болохоор байна. 

Хариулт үлдээх

Your email address will not be published.