“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг УУХҮЯ хариуцна
2018 оны 6 сарын 20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Тус компани нь ЗГХЭГ-ын харьяан дахь “Эрдэнэс Монгол” компанид хамаардаг билээ. “Эрдэнэс Монгол” компанид “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Шивээ Овоо”, “Мон-Атом”, “Багануур” тэргүүтэй компаниуд багтдаг билээ. Засгийн газраас холбогдох зохицуулалтыг хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийг салбар яам нь хариуцаж, үйл ажиллагаа, бодлого нь ЗГХЭГ-ын мэдэлд байхаар тооцсон байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.