ХНХ-ын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардан суулт хийж байна
2018 оны 6 сарын 21

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа цуглаан хийж байна. Тэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж байна.

С.Чинзориг 2015 онд цалин нэмэхээр гарын үсэг зурсан. Энэ хүн дахиад энэ Засгийн газарт Хөдөлмөрийн сайд хийж байгаа ч чадахгүй, хийхгүй байна, худал ярьдаг сайдыг огцрохыг шаардаж байгаа аж.

Эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардаж байна. С.Чинзориг сайдын өөрийн биеэр ирж, уулзаж, хэлэлцээр эхлэхээс нааш цуглаанаа тараахгүй гэдгээ хэлж байна. Мөн маргаашнаас улс орон даяар ажил хаях эрх хуулиар нээгдсэн гэдгийг Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар хэлж байна.

Сувилагч 400, эмч нар 600 мянган төгрөгийн цалин авч байна. өрнөөс өрний хооронд амьдарч буйгаа тэд хэлж байна. Эрүүл мэндийн салбарынхан энэ оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьж буй юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.