Хамгийн эрэлттэй 20 ажил, мэргэжил
2018 оны 6 сарын 22

Ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа сурагчид ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй тулгамдаж байгаа болов уу. Мэдээж өөрийн хүсэл мөрөөдөл чухал. Гэхдээ  зах зээлтэйгээ уялдсан, эрэлттэй мэргэжил сонгох нь чухал болоод байна. Мэргэжлээ зөв сонгохгүй бол дипломтой ажилгүйчүүдийн тоо улам л нэмэгдэнэ. Монгол Улсад 2018 оны эхний зургаан сарын байдлаар хамгийн эрэлттэй байгаа 20 ажил мэргэжлийн жагсаалтыг Хөдөлмөрийн судалгааны институтээс гаргажээ.

Нийт ажиллах хүчний эрэлтийн 9.6 хувь нь барилгын туслах ажилтан, 9.1 хувийг засалчин, шаварчин зэрэг ажлын байрны эрэлт өндөр байгаа нь барилгын салбарын үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотой юм байна.. Түүнчлэн хамгаалагч, жолооч, худалдагч, цэвэрлэгч, угаагч үйлчлэгч зэрэг тусгайлсан мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжил, оёдолчин, тогооч, мужаан, цахилгаанчин зэрэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэдэг ажил мэргэжлийн эрэлт давамгайлж байна. Харин эрэлттэй ажил мэргэжлийн цөөн хувийг дээд боловсролын тогтолцоогоор бэлтгэдэг мэргэжлийн эрэлт эзэлжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.