Төрийн албан хаагч авлигал авч байгаад баригджээ
2018 оны 6 сарын 25

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг авлигалын хэргээр баривчилжээ. Тодруулбал, түүнийг өнгөрсөн баасан гаригт их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан байна. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан хэрэгт буруутгагдаж байгаа аж.

Энэ талаар АТГ-аас лавлахад “Т.Эрдэнэтуяаг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр түүнийг баривчилж, шалгаж байна” гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.