М.Энхболд: Мөнгө авч нэр дэвшүүлсэн, ажил албанд томилсон нэг ч хүн байхгүй
2018 оны 6 сарын 28

(60 тэрбумын гэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн /2018.06.27/ чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг хүргэе)

60 тэрбумын асуудалтай холбоотой өөрт байсан материалуудыг би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн. Энэ асуудал бол ганцхан АТГ-ын шалгасан шийдвэр биш ТЕГ, ЦЕГ, АТГ-ууд хамтарч шалгаад, Прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ бүх бичиг баримтыг өгсөн. Энэ бичгүүдээ үзээд УИХ-ын дэг журамд яаж таарч байна. Сонсгол хийх боломжтой юу гэдгээ шийднэ биз.

Би 2016 сонгуулийн өмнө буюу сүүлд намын даргаар ажиллаж байсан. Би хэн нэгэн хүнээс ямар нэгэн төлбөр тооцоо мөнгө авч нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох ийм ажил огт хийгээгүй гэдгээ өмнө хэлж байсан одоо ч энэ асуудал хөндөгдөж байгаа учраас хэлчихье.

 

One thought on “М.Энхболд: Мөнгө авч нэр дэвшүүлсэн, ажил албанд томилсон нэг ч хүн байхгүй

Хариулт үлдээх

Your email address will not be published.