АСЕМ-тай холбоотой 17 албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэв
2018 оны 7 сарын 1
АСЕМ-тай холбоотой 17 албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэв

Хоёр жилийн өмнө сүр дуулиантай хийсэн АСЕМ-ын үр дүнгийн талаар Үндэсний аудитын газраас шалгалт хийж, ихээхэн хэмжээний зөрчил илрүүлсэн.

Тухайлбал, АСЕМ нэрийдлээр их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх 17 албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар болсон гэдгээ дээрх газраас дуулгасан юм.

Тэгвэл энэ хууль бус үйлдэлд холбогдсон 17 албан тушаалтныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч хүмүүсийн нэр нь тодорхойгүй байгаа. Нэгэнт хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа бол нэрсийг нь зарлах боломжтой эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодруулахад “АСЕМ-тай холбоотой асуудлаар манай Мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж байсан. Саяхан Үндэсний Аудитын газраас АСЕМ-тай холбоотой асуудлХыг шалгаад тодорхой албан тушаалтнуудад холбогдох тодорхой мөнгөн дүнтэй асуудлуудыг ирүүлсэн. Хэрэгжсэн, зарцуулагдсан, мөнгө төгрөг төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлыг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хуулиар бол нэрсийг нь зарлах боломжгүй” гэв.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.