У.Хүрэлсүх намынхаа онц их хурлыг хуралдуулахаа мэдэгджээ
2018 оны 7 сарын 1

Хаврын чуулган завсарлахын өмнөх өдөр УИХ дахь МАН-ын бүлэг шөнийн 23.00 цаг хүртэл хуралдсан бөгөөд энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Онц их хурлыг зарлахаа мэдэгджээ.

Жилийн өмнө МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа гишүүд нь онц их хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж байсан удаатай. Харин энэ удаагийн онц хурлаар хариуцлагын асуудлыг хөндөнө гэх мэдээлэл байна. Гэхдээ хэзээ зарлах зэрэг тодорхойгүй аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.