Ким Чен Ун эдийн засгийн хоригоо цуцлахыг Си даргаас хүсчээ
2018 оны 7 сарын 2

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинийг Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг цуцлах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг тус улсын залуу удирдагч Ким Чен Ун хүссэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд засгийн эрхийг авсан бөгөөд анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа БНХАУ-д хийсэн юм.

Тэрбээр Бээжинд хоёр удаа айлчилсан бөгөөд сүүлийн айлчлалаа хийх үеэрээ Си даргаас эх орных нь эсрэг хэрэгжүүлж буй хоригийг цуцалж өгөхийг хүссэн гэнэ.

Уг хүсэлийн хариуд Си дарга “Чадах бүхнээ хийх болно. Хойд Солонгос улс улам нээлттэй болж байна. Мөн та бүхэн олон улсын шаардлагыг биелүүлж, аажим аажмаар цөмийн зэвсгээсээ татгалзаж байгаа. Энэ бүх эерэг өөрчлөлт олны талархлыг хүлээж байгаа” хэмээн мэдэгджээ.

М. МИШЭЭЛ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.