Дахин нэг хүүхэд тогонд цохиулж амиа алджээ
2018 оны 7 сарын 6

Сүүлийн үед бага насны хүүхдүүд золгүй байдлаар амиа алдах хэрэг тасрахгүй байна. Саяхан эмийн сан орохоор гүйж явсан хүү эмийн сангийн хаалганы бариулнаас барьж тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл цахилгааны массанд хүрч амиа алдсан дахин нэг харамсалтай хэрэг гарчээ.  Тодруулбал, Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд 07-р сарын 05-ны 15:00 цагийн үед хүүхэд цохиулж нас барсан байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.