Морь дагах машины тоог багасгана
2018 оны 7 сарын 10

Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. Хэрэв зөвшөөрөлгүйгээр морь дагавал торгох зэрэг арга хэмжээ авах аж. Зайлшгүй шаардлагатай 12-13 автомашин дагана. Мөн хүн эмнэлгийн автомашиныг өртөө хэлбэрээр байршуулах аж.

Байгалийн гарц, тухайн жилийн наадмын өнгөнөөс хамаарч хурдан морь уралдах зайг тодорхойлдог. Энэ жилийн хувьд

  • СОЁОЛОН, АЗАРГА – 23 КМ
  • ИХ НАС – 25 КМ
  • ХЯЗААЛАН -17 КМ
  • ШҮДЛЭН 14 КМ
  • ДААГА – 12 КМ зайд тус тус уралдах юм. Харин хурдан морины үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр зэргийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гарсан ажлын хэсэг хариуцаж ажиллахаар болжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.