Үндэсний их баяр наадмын өдрүүдэд амрах хилийн боомтууд
2018 оны 7 сарын 9

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятад улсын авто замын хилийн боомтууд амарна.

Агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

БНХАУ-тай хиллэдэг авто замын бүх боомтууд долоодугаар сарын 11-15-ны өдөр амрах аж.

Харин ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг дахь авто замын боомт  24 цагаар амралтгүй ажиллах бол Эрээнцав авто замын боомт Даваа-Ням гарагт 08.00-17.00 цагт ажиллах хуваарьтай байна.

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АРДЫН ХУВЬСГАЛЫН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АМРАХ ХУВААРЬ: /Эх сурвалж: ХХЕГ/

Боомтын нэр Төрөл Нийтээр амрах баярын өдрүүдэд боомтын амрах хуваарь
АГААРЫН ЗАМЫН БООМТУУД Буянт-Ухаа агаарын замын Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД Алтанбулаг авто замын 24 цагаар амралтгүй ажиллана
Сүхбаатар төмөр замын Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
Эрээнцав төмөр замын Хоёр талын ачаа тээврийн галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
Эрээнцав авто замын Боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу Даваа-Ням гарагуудад 08.00-17.00 цагт ажиллана
Цагааннуур авто замын 07 дугаар сарын 11,12, 13, 14, 15-ны өдрүүдэд амрана
Боршоо авто замын 07 дугаар сарын 10, 11,12, 13-ны өдрүүдэд амрана
Тэс авто замын 07 дугаар сарын 11,12, 13-ны өдрүүдэд амрана
Арцсуурь авто замын 07 дугаар сарын 11,12, 13, 14, 15-ны өдрүүдэд амрана
Ханх авто замын 07 дугаар сарын 11,12, 13, 14, 15-ны өдрүүдэд амрана
Ульхан авто замын 07 дугаар сарын 10, 11,12, 13-ны өдрүүдэд амрана
БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД Замын-Үүд төмөр замын Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
Замын-Үүд авто замын 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд амрана

Хариулт үлдээх

Your email address will not be published.