Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018 оны 7 сарын 11

Долдугаар сарын 11-15-ны хооронд буюу улсын баяр наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд байна гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан байдаг.

Хариулт үлдээх

Your email address will not be published.